Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ойрх Дорнод руу Америкийн 1000 цэргийг нэмж явуулахыг сайшаалаа

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахэн Ираны нөхцөл байдалтай уялдуулан Ойрх Дорнод руу Америкийн 1000 цэргийг батлан хамгаалах зорилгоор нэмж явуулах асуудлыг даваа гарагт сайшаалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрх Дорнод руу Америкийн 1000 цэргийг нэмж явуулахыг сайшаалаа
Ойрх Дорнод руу Америкийн 1000 цэргийг нэмж явуулахыг сайшаалаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахэн Ираны нөхцөл байдалтай уялдуулан Ойрх Дорнод руу Америкийн 1000 цэргийг батлан хамгаалах зорилгоор нэмж явуулах асуудлыг даваа гарагт сайшаалаа. Энэ тухай Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

“АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын нэмэлт хүч явуулах хүсэлт, АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны тэргүүний зөвлөмж, Цагаан ордонтой хийсэн зөвшилцлийн дагуу нэмэлт мянган цэргийг Ойрх Дорнодын агаарын орон зай, тэнгис, хуурай газар, бүс нутагт үүссэн аюул заналхийллийг эсэргүүцэх батлан хамгааллын зорилгоор илгээх зөвшөөрлийг би гаргаж байна” гэж энэ баримтад тэмдэглэжээ.

Саяхан Ираны хүчин болон тэдгээрийн хяналтад байдаг бүлэглэлүүд халдлага үйлдсэнийг найдвартай, бодитой тагнуулын мэдээлэл баталсан. Эдгээр хүчин нь Америкийн цэрэг дайчид болон бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхолд аюул заналхийлэл учруулж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахэн мэдэгджээ. Гэхдээ АНУ Ирантай зөрчилдөх сонирхолгүй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Хуваалцах