Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ойрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг судалж байна

Ойрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг АНУ-ын Батлан хамгаалах яам судалж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг судалж байна
Ойрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг судалж байна. Зураг: МҮОНРТ

Ираныг тойрсон хурцадмал нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал Ойрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг АНУ-ын Батлан хамгаалах яам судалж байна. Энэ тухай Пентагоны эх сурвалжийн мэдээллээс эш татан “Ройтерс” агентлаг дамжууллаа.

Хэрэв энэ хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд цэргийн үүрэг нь батлан хамгаалах болж өөрчлөгдөнө. Мөн Пентагон Ираны зүгээс ирэх аюул заналхийлэлд хамгаалалтаа чангатгах зорилгоор АНУ-ын 10 мянган цэргийн алба хаагч, түүнчлэн нэмэлт хөлөг онгоц, “Пэтриот” зенитийн пуужингийн цогцолбор зэргийн Ойрхи Дорнод руу илгээх төлөвлөгөөг Цагаан ордонд танилцуулах юм.

Одоохондоо АНУ-ын Засгийн газар энэ хүсэлтийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна. Пентагон нь дэлхий дахинд нэмэлт цэрэг илгээх, татах хүсэлтийг байнга л хүлээн авч, цуцалдаг гэж "ТАСС" агентлаг мэдээлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай дайтахыг хүсэхгүй байна гэж нэг бус удаа мэдэгдсэн. Вашингтоноос ч Ирантай зөрчилдөхийг хүсэхгүй. Гэхдээ бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхол, хүчнийг хамгаалах болно гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.

Хуваалцах