Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

2025 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 11 дүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон говийн аймгуудын нутгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12 дугаар сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 11 дүгээр сарын 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30, 12 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01, 02-нд хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 11 дүгээр сарын 03-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 11 дүгээр сарын 29-30-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01, 02-нд хүйтний эрч эрс чангарч Яармаг-Сонгины орчмоор 29-34 хэм, бусад хэсгээр 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 11 дүгээр сарын 03-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


















