Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2026 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 5-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Иргэд, тээвэрчид, хадланчид, тариаланчдын анхааралд:Есдүгээр сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 28-30-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Хур тунадас:Есдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:Есдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29 болон 10 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур:Есдүгээр сарын 25-27-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Есдүгээр сарын 28-30-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Есдүгээр сарын 26-нд бага зэргийн бороо, 28, 29-нд ялимгүй хур тунадас орно.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 29-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Есдүгээр сарын 25-27-нд шөнөдөө 1-6 хэм дулаан, Яармаг, Сонгиноны орчмоор 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, 28-30-нд эрс хүйтэрч шөнөдөө 3-8 хэм, Яармаг Сонгины орчмоор 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Хуваалцах