Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2026 оны 11 дүгээр сарын 13-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас орж, цасан шуурга шуурч, 13-наас ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орно. 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:Арваннэгдүгээр сарын 13-нд нутгийн зарим газраар, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 13, 14, 16-ны өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Хуваалцах