Ойрын өдрүүдэд болох уралдааны хуваарь гарлаа
Хурдны морь сонирхогч уншигч танд ойрын өдрүүдэд болох уралдааны товыг сонирхуулъя.
Мэдээллийн алба

Хурдны морь сонирхогч уншигч танд ойрын өдрүүдэд болох уралдааны товыг сонирхуулъя.
Энэ сарын 20-нд Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мандалын хурд” тус аймгийн төвийн бүсийн уралдаан болно. Мөн энэ өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд “Хутагтын хурд”, 21-нд Хэнтий аймгийн МСУХ-оос уламжлал болгон зохиодог “Сэцэнханы хурд”, 22-нд Говь-Алтай аймагт “Алтайн шигшмэл хурд”, Өмнөговь аймгийн Манлай суманд зүүн бүсийн уралдаан, 27-нд Сүхбаатар аймгийн төвд болон Наран суманд тус аймгийн хаврын бүсийн уралдаан болно. Эдгээр уралдаанд уяачид дээд гурван насны хүлгийнхээ шандсыг сорих юм.


















