Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зургаадугаар сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зургаадугаар сарын 30-нд нутгийн зүүн хагаст,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зургаадугаар сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зургаадугаар сарын 30-нд нутгийн зүүн хагаст, долоодугаар сарын 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах