Охидын баг Хойд Марианы арлуудын багийн эсрэг тоглож, ялалт байгуулжээ
Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ БНХАУ-ын Шанхай хотод боллоо. Тус тэмцээнд Монголын охидын шигшээ баг амжилттай оролцов.
Мэдээллийн алба

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ БНХАУ-ын Шанхай хотод боллоо. Тус тэмцээнд Монголын охидын шигшээ баг амжилттай оролцов.
Тэд өчигдөр Хойд Марианы арлуудын багийн эсрэг тоглож, ялалт байгуулжээ. Япон мэргэжилтэн Ики Ёожүгээр удирдуулсан манай охид хаалгаа хуурай манаж, өрсөлдөгчөө 2-0-ийн харьцаатай буулган авсан байна.
Эхний гоолыг шигшээ багийн довтлогч Э.Энхмаргад оруулсан бол сүүлийн гоолыг өрсөлдөгч багийн төвийн хамгаалагч Ван Лора өөрийн хаалгандаа хийсэн байна.
10 орны баг оролцсон энэхүү тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд манай охидын баг Хонгконг, Гуамын багтай хамт тэмцээний “В” хэсэгт багтан өрсөлдсөн юм.


















