Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Охидын шигшээ баг олон улсын тэмцээнд оролцов

Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 14 хүртэлх насны охидын шигшээ баг Хонгконгийн “Жокэй” клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Охидын шигшээ баг олон улсын тэмцээнд оролцов
Охидын шигшээ баг олон улсын тэмцээнд оролцов. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 14 хүртэлх насны охидын шигшээ баг Хонгконгийн “Жокэй” клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцлоо.

Тус тэмцээн хоёрдугаар сарын 10-13-нд болсон ба Хонгконг, Тайланд, Лаос, Монголын багууд өрсөлдөв. Байгуулагдаад жил болоогүй байгаа Монголын хөлбөмбөгийн холбооны охидын шигшээ баг тус тэмцээнээс хожил авч чадаагүй ч ДАШТ-д оролцдог багуудаас томоохон туршлага судаллаа.

Монгол Улсын 14 хүртэлх насны охидын багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллаж байгаа билээ.

Хуваалцах