Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй

Энэ жил чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдахгүй байсан боловч Токиогийн олимп нэг жилээр хойшлогдсоны дараа 2020 оны сүүлээр ДАШТ-ийг зохион байгуулахаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо шийдвэрлэсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй
ОХУ 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Спортын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Бид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй. Манай улс 2022 онд Красноярскт насанд хүрэгчдийн, 2021 онд Уфад идэрчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулна” гэж ярьжээ.

Энэ жил чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдахгүй байсан боловч Токиогийн олимп нэг жилээр хойшлогдсоны дараа 2020 оны сүүлээр ДАШТ-ийг зохион байгуулахаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо шийдвэрлэсэн. Одоо тус тэмцээнийг хүлээн авах орныг хайж байгаа билээ.

Хуваалцах