Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Афганистанд зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэв

Орос улс Афганистанд зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Афганистанд зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэв
ОХУ Афганистанд зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэв. Зураг: МҮОНРТ

Орос улс Афганистанд зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистаны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Замир Кабулов “Интерфакс” агентлагт мэдэгджээ.

Гэхдээ Оросын тал энэ асуудлыг нэлээд болгоомжтой судалж, зэвсгээ Афганистанд арилжааны шугамаар нийлүүлнэ гэдгийг дурдсан байна. НАТО тэргүүтэй олон улсын эвслийнхэн Афганистанаас цэргийнхээ дийлэнх хэсгийг гаргаж, санхүүгийн тусламжаа бууруулсан юм. Үүний дараа тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани Москвагаас цэргийн тусламж, түүний дотор их буу, галт зэвсэг, “Ми-35” байлдааны нисдэг тэрэг авах хүсэлт тавьсан талаар Орос, Афганы албаны хүмүүс өмнө нь мэдэгдэж байсан юм. Үүний зэрэгцээ Афганы аюулаас хамгаалах хүчнийхнийг сургаж бэлтгэх НАТО-гийн үйл ажиллагаа “үр ашиггүй” байгаа талаар Кабулов ярьсан байна. Афганистаны аюулгүй байдлын салбарт нөхцөл байдал муудаж, ингэснээр Орос улс, Төв Ази, нийт бүс нутгийн хэмжээнд стратегийн аюул эрсдэл бий болж байна гэж Оросын тал үзэж байгаа юм.

Хуваалцах