ОХУ, АНУ-ын сансрын нисэгчид тойрог замд ажиллахаар очжээ
Оросын хоёр, америкийн НАСА-гийн нэг сансрын нисэгчдийг суулгасан “Союз-МС-27 жолоодлоготой сансрын хөлөг өчигдөр Олон улсын Сансрын станцад амжилттай залгагджээ. Роскосмос-ын мэдээлснээр, хөлгийг Байконур сансрын буудлаас «Союз-2.1а» пуужин тээгчийн тусламжтай сансарт гаргасан.
Мэдээллийн алба

Оросын хоёр, америкийн НАСА-гийн нэг сансрын нисэгчдийг суулгасан “Союз-МС-27 жолоодлоготой сансрын хөлөг дөрөвдүгээр сарын 09-нд Олон улсын Сансрын станцад амжилттай залгагджээ. Роскосмос-ын мэдээлснээр, хөлгийг Байконур сансрын буудлаас «Союз-2.1а» пуужин тээгчийн тусламжтай сансарт гаргасан.
“Роскосмос”-ын сансрын нисэгчид Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, НАСА-гийн сансрын нисэгч Жонатан Ким нар багтсан «Союз МС-27» хөлөг тойрог замд 245 хоногийг өнгөрүүлж 12 дугаар сарын 9-нд Дэлхийд эргэн ирнэ. Оросын сансрын нисэгчид аяллын туршид задгай сансарт хоёр удаа гарч, ОУ сансрын станцад дор хаяж сансрын 42 туршилт хийх ёстой байна. ОУСС-ыг 1998 оноос олон зорилтот судалгааны цогцолборын зориулалтаар ашиглаж эхэлсэн юм. Энд Орос, АНУ болон бусад улсын сансрын нисэгчид ажилладаг. Тухайлбал, Роскосмос болон НАСА-гийн хооронд оросын мэргэжилтнүүдийг америкийн үйлдвэрийн хөлгүүдээр, америкийнхыг оросын хөлгүүдээр тойрог замд солбин хүргэх хэлэлцээр хэрэгждэг.


















