Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ “Найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалт гаргав

ОХУ-ын засгийн газар улс оронтой нь “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад АНУ, Австрали, Канад, Европын холбооны орнууд гээд ойролцоогоор 40 гаруй улсыг багтаажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ “Найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалт гаргав
ОХУ “Найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалт гаргав. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын засгийн газар улс оронтой нь “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад АНУ, Австрали, Канад, Европын холбооны орнууд гээд ойролцоогоор 40 гаруй улсыг багтаажээ.

Ингэснээр Оросын иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагууд эдгээр орнуудад бүртгэлтэй зээлдэгчдэд өр төлбөрөө рублиэр төлж барагдуулах түр журам хэрэгжих юм байна.

Өчигдөр батлагдсан энэ түр журам нь сарын 10 сая рублиэс дээш хэмжээтэй өр төлбөрт үйлчлэх аж. Жагсаалтад Америк, Австрали, Канад, Европын холбоо, Исланд, Япон, Монако, Монтенегро, Шинэ Зеланд, Норвеги, Сан Марино, Сингапур, Өмнөд Солонгос, Швейцар, Украин, Их Британи зэрэг улсууд багтсаныг Тасс уламжилсан байна.

Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулснаас хойш Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан, хоригт нэгдэн орсон орнуудыг энэ жагсаалтад оруулсан гэж Москва тайлбарлаж байгаа юм.

Хуваалцах