Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-Словакын тоглолтын үеэр баар, цэнгээний газрууд ажиллахгүй

Өнөөдөр Франц Улсад болох "Евро 2016" тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт ОХУ болон Словакын шигшээ багуудын өрсөлдөөнөөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагч

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-Словакын тоглолтын үеэр баар, цэнгээний газрууд ажиллахгүй
ОХУ-Словакын тоглолтын үеэр баар, цэнгээний газрууд ажиллахгүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Франц Улсад болох "Евро 2016" тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт ОХУ болон Словакын шигшээ багуудын өрсөлдөөнөөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагч улсын зүгээс Орос-Словакын шигшээ багуудын тоглолт болох Лилле орчмын баар, цэнгээний газруудыг ирэх пүрэв гарагийг дуустал хаажээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон "B" хэсгийн Англи-ОХУ-ын тоглолтын дараа хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн үүсгэсэн эмх замбараагүй байдлаас үүдэн энэхүү шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Францын Марселл хотод Оросын хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид Английн хөл бөмбөг сонирхогчид руу дайрч, зодоон үүсгэж, гурав хоногийн турш үймээн дэгдээсэн юм.

Энэ мэт эмх замбараагүй байдал дахин дэгдсэн нөхцөлд ОХУ, Английн багуудыг тэмцээнээс хасна гэдгээ Европын хөл бөмбөгийн холбоо албан ёсоор мэдэгдээд байна.

Хуваалцах