Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа сайжруулна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо батлан хамгаалах салбарын удирдлагуудтайгаа цэргийн технологийн шинэчлэлтийн асуудлыг хэлэлцжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа сайжруулна
ОХУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа сайжруулна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо батлан хамгаалах салбарын удирдлагуудтайгаа цэргийн технологийн шинэчлэлтийн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч батлан хамгаалах салбарынхаа техник технологи ялангуяа цөмийн технологийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл өгсөн нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

Кремлийн тэргүүн ОХУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадлыг Ази Европд тэргүүлэх хандлагатай байгаа Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг эсэргүүцэх түвшинд хүргэж, шинэчлэнэ гэдгээ мэдэгдсэн юм. АНУ-ын удирдан зохион байгуулж байгаа пуужингаас хамгаалах системийг Европ тивд байрлуулсан, энэ нь Иранаас ирж болзошгүй баллистик пуужингийн цохилтыг эсэргүүцэх зорилготой. Гэвч Ираны цөмийн хөтөлбөр ерөнхийдөө шийдэгдэж байна. Иран, Умард Солонгосын цөмийн заналхийлэл зөвхөн АНУ-ын тэргүүлсэн пуужингийн системийг байрлуулах бодит зорилтыг нуухад үйлчилж байна гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.

Үүний зэрэгцээ Москва Ираны цөмийн хөтөлбөрийн бодит зорилго нь цөмийн зэвсэгтэй орнууд ялангуяа ОХУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадлыг сааруулахад чиглэж байна. Вашингтон ч цөмийн зэвсгийн давуу талыг олж авахын тулд Япон, Европын орнуудтай хамтран ажиллаж байна гэж буруутгах болсон. ОХУ Крымыг Украинаас нэгтгэн авч, Сирид агаарын цэргийн ажиллагаа явуулснаас үүдэн Орос, Өрнөдийн харилцаа муудсан үед Кремлийн тэргүүн цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэдгээ ийнхүү мэдэгдэж байна. Путины иймэрхүү үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд баримтласан байр суурь, шийдвэр ихэнхдээ олон нийтийн дэмжлэгийг авдаг, иймд түүний цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шийдвэр эсэргүүцэлтэй тулгарахгүй гэж Оросын хэвлэлүүдэд онцолжээ.

Хуваалцах