Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ, Турк харилцан бие биенээ буруутгав

"Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөх Туркийн шийдвэр “Исламын улс” бүлэглэлийн хяналтан дахь нутгуудаас нефть татах сувгуудаа аюулгүй болгох хүсэл сонирхлоос нь үүдэлтэй"

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ, Турк харилцан бие биенээ буруутгав
ОХУ, Турк харилцан бие биенээ буруутгав. Зураг: МҮОНРТ

"Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөх Туркийн шийдвэр “Исламын улс” бүлэглэлийн хяналтан дахь нутгуудаас нефть татах сувгуудаа аюулгүй болгох хүсэл сонирхлоос нь үүдэлтэй" гэж Парисын хурлын хүрээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Мөн тэрээр “Исламын улс” болон алан хядагч бусад байгууллагын хяналтан дахь бүс нутгуудад олборлож байгаа нефть асар их хэмжээгээр, аж үйлдвэрлэлийн цар хүрээтэйгээр Туркийн нутаг руу нийлүүлж байгааг нотлох нэмэлт баримтууд ч Москвад бий” гэдгийг мэдэгдсэн байна. Орос улс өмнө нь Туркийг “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийн дайтагчдаас нефть худалдан авдаг гэж буруутгаж байсан юм. Харин Анкара энэ зэмлэлийг нь үгүйсгэсэн.

Үүний зэрэгцээ Путин “Су-24” онгоцыг сөнөөх шийдвэрийг “ноцтой алдаа” гэж нэрлээд, Туркийн аль байгууллага ийм тушаал өгсөн нь Орос улсад чухал биш гэдгийг дурджээ. Харин Туркийн ерөнхийлөгч өөрийнх нь улсын эсрэг хориг арга хэмжээ авах Оросын шийдвэрийн хариуд ямар нэг хариу үйлдэл хийхээсээ өмнө Засгийн газар нь “тэвчээртэй, сэтгэл хөдлөлгүйгээр” асуудалд хандах болно гэдгээ мэдэгджээ.

Москва Туркээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлоход хориг тогтоосноо зарлаад байна. Харин Турк улс эрчим хүчний гол нийлүүлэгч нь болсон Орос улстай холбоо харилцаагаа бүрэн таслалгүй, хэвийн хадгалахыг эрмэлзэж байна. Эрдоган Москваг “стратегийн түншээ” хэмээн нэрлэж энэ тухай мэдэгдсэн юм.

Хуваалцах