ОХУ-ын анхны алтан медалийг Беслан Мудранов зүүв
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Беслан Мудранов алтан медаль хүртлээ. Энэ нь Оросуудын хувьд Риогийн олимпоос хүртсэн анхны алтан медаль юм.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Беслан Мудранов алтан медаль хүртлээ. Энэ нь Оросуудын хувьд Риогийн олимпоос хүртсэн анхны алтан медаль юм.
Өдгөө 30 настай тэрбээр Казахстаны бөх Елдос Сметовыг ялж, энгэртээ нарны өнгөтэй медаль зүүв.
Мудранов 2014 оны жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгө, 2012, 2014 оны жүдогийн ЕАШТ-ээс алтан медаль хүртсэн юм.


















