ОХУ-ын боксчин Максим Дадашев нас баржээ
Тэд 63,5 кг-ын жинд тулалдддаг бөгөөд хэн хэн нь 13 ялалттай, ганц ч ялагдалгүй байсан аж.
Мэдээллийн алба

ОХУ-ын боксчин Максим Каибханович Дадашев нас баржээ. Тэрээр энэ сарын 20-нд Пуэрто-Рикогийн Матиастай тулалдсан бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас таалал төгссөн байна. Гэхдээ уг харамсалт хэрэг тулаан дээр биш эмнэлэгт хүргэгдээд гурав хонсны дараа болжээ.
Тэд 63,5 кг-ын жинд тулалдддаг бөгөөд хэн хэн нь 13 ялалттай, ганц ч ялагдалгүй байсан аж.
28 настай байсан Дадашевын зорилго нь энэ удаагийн тулаанд ялж гэмээн дэлхийн аваргын бүсийн төлөө тоглох эрх авах байлаа.


















