Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын Буриадын Радио, Телевизтэй хамтарч ажиллана

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хоёрдугаар суваг болох MN2 телевиз, ОХУ-ын Буриадын Радио, Телевиз хамтран ажиллахаар боллоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын Буриадын Радио, Телевизтэй хамтарч ажиллана
ОХУ-ын Буриадын Радио, Телевизтэй хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хоёрдугаар суваг болох MN2 телевиз, ОХУ-ын Буриадын Радио, Телевиз хамтран ажиллахаар боллоо.

Гэрээнд MN2 Телевизийн захирал Ц.Лхагвадаш, Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Акулово Анна Сергеевна, “Бурятия” улсын Радио, Телевизийн компанийн мэдээллийн хөтөлбөрийн албаны орлогч дарга, Буриад эвенки үндэсний сувгийн ерөнхий редактор Жамсоева Дарима Балдановна, Мэдээллийн хөтөлбөрийн албаны орлогч дарга, орос хэлний сувгийн ерөнхий редактор Санжиев Тимур Павлович нар гарын үсэг зурсан юм.

Ийнхүү хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Буриад, Монголын ах дүү, хамаатнуудыг уулзуулах, энэ ястны соёл зан заншлыг нь дэлхий даяар тархан амьдарч байгаа Буриад зон олонд таниулах зэрэг ажлыг хийх юм байна.


Хуваалцах