Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын дөрвөн гол өрсөлдөгч

ОХУ Аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-нд Якутск хотноо болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын  дөрвөн гол өрсөлдөгч
ОХУ-ын дөрвөн гол өрсөлдөгч. Зураг: МҮОНРТ

ОХУ Аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-нд Якутск хотноо болно. ОХУ-ын олимпийн багаа сонгох тус тэмцээний 65 кг-ийн жинд дөрвөн гол өрсөлдөгч байгаа билээ. Тэднийг уншигч танаа танилцуулья.

1. Сослан Рамонов (Алания) — дэлхийн аварга (Ташкент, 2014), ДАШТ-ий хүрэл медальт (Лас-Вегас, 2015), Оросын аварга (2014).

2. Магомед Курбаналиев (Дагестан) — ДАШТ-ий хүрэл медальт (Будапешт, 2013), Европийн аварга (Вантаа, 2014), Универсиад наадмын аварга (Казань, 2013), Оросын аварга (2013), Иван Ярыгиний ОУТ-ий аварга (2014)

3. Ильяс Бекбулатов (Дагестан) — Европийн наадмын хүрэл медальт (Баку, 2015), Европийн АШТ-ий хүрэл медальт (Тбилиси, 2013), Оросын аварга (2015), Иван Ярыгиний ОУТ-ий хошой аварга (2013, 2015)

4. Исраил Касумов (Красноярск) — Европийн АШТ-ий хүрэл медальт (Рига, 2016), Оросын АШТ-ий хошой мөнгөн медальт (2014, 2015), Иван Ярыгиний ОУТ-ий хошой аварга (2014, 2016)

65 кг-ийн жинд хэн түрүүлэх вэ гэсэн санал асуулгад нийтдээ 5405 хүн оролцсоноос хамгийн олон буюу 1919 хүн (35,5%) Сослан Рамоновт итгэл хүлээлгэлээ. Магомед Курбаналиев 1423 санал (26,3%), Ильяс Бекбулатовт 1058 санал (19,6%) иржээ.

Хуваалцах