Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын дөрвөн жүдоч допингийн хэрэгт холбогдлоо

Хориотой бэлдмэлийн жагсаалтад багтах болсон мельдония гэх бодис хэрэглэсэн ОХУ-ын тамирчдын тоо дахин дөрвөөр нэмэгдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын дөрвөн жүдоч допингийн хэрэгт холбогдлоо
ОХУ-ын дөрвөн жүдоч допингийн хэрэгт холбогдлоо. Зураг: МҮОНРТ

Хориотой бэлдмэлийн жагсаалтад багтах болсон мельдония гэх бодис хэрэглэсэн ОХУ-ын тамирчдын тоо дахин дөрвөөр нэмэгдлээ.

Тодруулбал, жүдо бөхийн төрөлд Наталья Кондратьева (48 кг), Екатерина Валькова (63кг), Михайл Пуляев (66кг), Денис Ярцев (73кг) нарын шинжилгээний хариу "+" гарчээ.

Тэд жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд эх орноо төлөөлөн “Рио-2016” олимпид зодоглоход хамгийн өндөр магадлалтай байв. Тиймээс 66 кг-д сүүлийн хоёр ДАШТ-д үзүүрлэсэн М.Пуляевийн оронд Европын наадмын аварга Камал Хан-Магомедов, олимпийн аварга Арсен Галстян нараас сонголт хийх шаардлагатай боллоо. Мөн Д.Ярцевийн оронд Муса Могушковийн нэр яригдах бол 48 кг-д Н.Кондратьевагийн бус Ирина Дольгова оролцох болно. Харин 63 кг-д Е.Вальковаг Пари Суракатова орлон олимпид оролцох боломжтой байна.

Хуваалцах