Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын асуудлыг ирэх сард шийднэ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард IAAF-ийн зөвлөл олонхийн саналаар тус улсын тамирчид “Байнга сэргээш хэрэглэдэг” гэдэг шалтгаанаар ОХУ-ын Хөнгөн атлетикийн холбоог олимпод оруулах асуудлыг түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын асуудлыг ирэх сард шийднэ
ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын асуудлыг ирэх сард шийднэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) зөвлөл ирэх сарын 10, 11-нд Монакод хуралдана. ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг 2016 оны олимпийн тоглолтод оруулах тухай шийдвэр гаргах хурлыг энэ сарын 16-нд хийх байсан ч хойшилжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард IAAF-ийн зөвлөл олонхийн саналаар тус улсын тамирчид “Байнга сэргээш хэрэглэдэг” гэдэг шалтгаанаар ОХУ-ын Хөнгөн атлетикийн холбоог олимпод оруулах асуудлыг түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан билээ.

Ээлжит зуны олимпийн тоглолт наймдугаар сарын 5-21-нд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болно.

Хуваалцах