Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОХУ-ын тамирчид олимпийн медалиа хураалгаж болзошгүй

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэсэн эсэх талаарх маргаан үргэлжилсээр байна. Хөнгөн атлетикийн тамирчдын сэргээш хэрэглэсэн асуудалд төрийн оролцоо байхгүй,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын тамирчид олимпийн медалиа хураалгаж болзошгүй
ОХУ-ын тамирчид олимпийн медалиа хураалгаж болзошгүй. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэсэн эсэх талаарх маргаан үргэлжилсээр байна. Хөнгөн атлетикийн тамирчдын сэргээш хэрэглэсэн асуудалд төрийн оролцоо байхгүй, иймд баримт нотолгоогүй гүжирдлэгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байна. Өнөөдөр ерөнхийлөгч Путин Оросын хөнгөн атлетикийн холбооны ахлах дасгалжуулагчтай уулзаж, энэ талаар ярилцах юм байна.

Өчигдөр Оросын сэргээшийн сорил авах төв лабораторийн захирал Григорий Родченков үүрэгт ажлаа өгсөн. Энэ нь түүнийг Сочигийн өвлийн олимпийн дараа 1400 орчим сэргээшийн сорилыг устгасан, мөн энэ хэргийг Оросын тагнуулын албаныхан нууцалсан гэх Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн мэдэгдэлтэй холбоотой юм. Одоогоор Оросын лабораторид байгаа сэргээшийн сорилыг өөр итгэмжилсэн лаборатори руу зөөвөрлөж, шинжлэхээр болсон байна.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ОХУ-ын тамирчдад хийсэн мөрдлөг шалгалтын дүнд таван тамирчин, таван дасгалжуулагчийг олон улсын тэмцээнд оролцохыг бүх насаар нь хориглох ёстой гэж үзэж байгаа юм. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос энэ долоо хоногийн эцсээр ОХУ-ыг олон улсын тэмцээнүүд, тэр тусмаа 2016 оны зуны олимпт оролцуулах эсэхээ эцэслэн шийдвэрлэнэ. Харин Олон Улсын Олимпийн Хорооноос ОХУ-ын Олимпийн медальт тамирчид сэргээш хэрэглэсэн нь батлагдвал Олимпийн медалийг нь хураан авахаар болсон байна.

Хуваалцах