ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэхдээ будилжээ
Харин 75 кг-ын жинд дэлхийн аварга болсон Р.Власов буруу аялгуу тавьсныг дохиж зангаж Төрийн дууллыг залруулж эгшиглүүлсэн байна.
Мэдээллийн алба

ДАШТ-ний эхний өдөр сонгомол барилдааны 75 кг-ын жинд эхний гурван байр эзэлсэн бөхчүүдэд медаль гардуулах ёслолын үеэр алтан медаль хүртсэн Оросын тамирчин олимпийн аварга Р.Власовт зориулж ОХУ-ын Төрийн дууллыг эгшиглүүлэх ёстой атал Оросын суут хөгжмийн зохиолч М.Глинкийн туурвисан Оросын эзэнт гүрний үеийн Төрийн дууллыг эгшиглүүлсэн байна. Харин 75 кг-ын жинд дэлхийн аварга болсон Р.Власов буруу аялгуу тавьсныг дохиж зангаж Төрийн дууллыг залруулжээ.


















