Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Олимп” цогцолборт зөөврийн ус хэрэглэж байна

Сүүлийн үед зэвэрдэггүй никель дотортой трубаг ашигла гэсэн шаардлагыг мэргэжлийн байгууллагаас тавьж байгаа. Иймээс иргэн танд гомдол байвал таны амьдарч байгаа барилгыг барьсан гүйцэтгэгч компани болон орон сууцныхаа конторт хандах нь зүйтэй гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Олимп” цогцолборт зөөврийн ус хэрэглэж байна
"Олимп” цогцолборт зөөврийн ус хэрэглэж байна. Зураг: МҮОНРТ

Ус сувгийн удирдах газраас ус дамжуулах төв шугаманд ямар ч зэв байхгүй гэж тус газрын дэд дарга Д.Эрдэнэбат өнөөдөр манай агентлагт тайлбар өглөө. Гэтэл зарим айл өрх крантны усыг ууж чаддаггүй байна. Учир нь уусны дараа гэдэс, ходоод өвдөх, арьс хуурайших, загатнах нь энүүхэнд. Иймээс зөөврийн ус уудаг гэж “Олимп” цогцолборт амьдардаг иргэн н.Заяа манай агентлагт мэдээлсэн юм. Зэвтэй ус гарч байгаа нь юутай холбоотой вэ? Танай байгууллагаас үүнд шаардлага тавьдаг уу? гэсэн асуултад Д.Эрдэнэбатын өгсөн хариултыг сонсъё.

Шинээр барьсан тухайн орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авахдаа ус дамжуулах хоолойг сайн шалгах хэрэгтэй. Сүүлийн үед зэвэрдэггүй никель дотортой трубаг ашигла гэсэн шаардлагыг мэргэжлийн байгууллагаас тавьж байгаа. Иймээс иргэн танд гомдол байвал таны амьдарч байгаа барилгыг барьсан гүйцэтгэгч компани болон орон сууцныхаа конторт хандах нь зүйтэй гэнэ.

Хуваалцах