“Олимпиакос” шилдэг наймд өрсөлдөх эрхээ бататгалаа
“Евро лиг”-ийн тэмцээний шилдэг багуудын нэг Грекийн “Олимпиакос” энэ тойрогт Сербийн “Црвена Звезда” багийн талбайд зочилж, улирлын 27 дахь тоглолтоо хийлээ.
Мэдээллийн алба

“Евро лиг”-ийн тэмцээний шилдэг багуудын нэг Грекийн “Олимпиакос” энэ тойрогт Сербийн “Црвена Звезда” багийн талбайд зочилж, улирлын 27 дахь тоглолтоо хийлээ. Багууд энэ өдөр 4 үеийн турш эн тэнцүү өрсөлдөж, үндсэн цагт оноо тэнцэн нэмэлт үед ялагчийг шийдвэрлэсэн байна. Талбайн эзэн баг “Црвена”-гаас Чарльс Женкинс, Марко Гудурич нар багаа тэргүүлэн тоглосон бол Грекийн багаас Гиоргос Принтезис, Костас Папаниколау мөн сэлгээнээс гаран тоглосон Димитриос Аграванис нар багаа ялалтад хөтөллөө. Улмаар нэмэлт цагт “Олимпиакос” илүү байснаар 66:64-ийн харьцаатай ердөө 2 онооны зөрүүтэй өрсөлдөгчөө хожжээ. “Олимпиакос” одоогоор 19 хожиж, 8 хожигдсон үзүүлэлттэй лигийн хүснэгтийн 3-р байрт тэмцээнийг үргэлжлүүлж байна. Мөн тэд тэмцээний шилдэг 8-д өрсөлдөх эрхээ баталгаажууллаа.


















