Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпид анх удаа ээж, хүү хамтдаа оролцож байна

"Рио-2016" олимпийн наадамд нэг гэр бүлийн хоёр гишүүн оролцож байна. Тодруулбал, Гүрж улсын тамирчдын багт ээж, хүү хоёр байгаа бөгөөд ээж нь 1988 оны олимпийн аварга Нино Салуквадзе бол хүү нь 18 настай Цотнэ Мачавариани юм.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпид анх удаа ээж, хүү хамтдаа оролцож байна
Олимпид анх удаа ээж, хүү хамтдаа оролцож байна. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн наадамд нэг гэр бүлийн хоёр гишүүн оролцож байна. Тодруулбал, Гүрж улсын тамирчдын багт ээж, хүү хоёр байгаа бөгөөд ээж нь 1988 оны олимпийн аварга Нино Салуквадзе бол хүү нь 18 настай Цотнэ Мачавариани юм.

Нино Салуквадзе 1988 онд 19 насандаа Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын нэрээр олимпид оролцож, 15 метрийн гар бууны төрөлд алт, 10 метрийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Энэ амжилтаа 2008 онд дахин баталж хүрэл медалийн эзэн болсон юм.
Энэ удаагийн олимпид ээж нь эмэгтэйчүүдийн 25 метрийн, харин хүү нь 50 метрийн зайны гар бууны төрөлд өрсөлдөнө.
Нино Салуквадзегийн хувьд "Рио-2016" түүний оролцож байгаа найм дахь олимп юм байна.
Олимпийн түүхэнд аав, хүү хоёр 56 удаа, харин аав, охин хоёр 12 удаа хамт оролцож байсан бол ээж, хүү хоёр хамтдаа оролцож байгаа нь анхны тохиолдол юм.

Зуны олимпийн XXXI наадмын бас нэг онцлох мэдээлэл нь Эстони улсаас 3 ихэр тамирчин оролцож буй явдал юм. Лили, Лина, Лейла нар марафонд хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Бид удахгүй та бүхэнд гурван ихэр тамирчны мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх болно.

Хуваалцах