Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпид оролцож буй 2 тамирчин хүчингийн гэмт хэрэгт холбогдон баривчлагджээ

"Рио-2016" наадмын нээлтийн үеэр Намибын далбааг барьж явсан боксчныг бэлгийн халдлагын хэргээр саатуулсан болохыг даваа гарагт Рио-Де-Жанейро хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпид оролцож буй 2 тамирчин хүчингийн гэмт хэрэгт холбогдон баривчлагджээ
Олимпид оролцож буй 2 тамирчин хүчингийн гэмт хэрэгт холбогдон баривчлагджээ. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" наадмын нээлтийн үеэр Намибын далбааг барьж явсан боксчныг бэлгийн халдлагын хэргээр саатуулсан болохыг даваа гарагт Рио-Де-Жанейро хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Жонас ирэх пүрэв гарагт хагас хөнгөн жингийн ангилалд Францын тамирчинтай тулалдах байсан юм.
Бразилийн хэвлэлд бичсэнээр Жонас өрөөг нь цэвэрлэж байсан Бразил эмэгтэйн биед хүрч, хүзүүн дээр нь үнсэхийг оролдсон бөгөөд энэ үед дасгалжуулагч нь хамт байжээ.

22 настай Жонас Жуниас Жонас өнгөрсөн ням гарагт өрөөний үйлчлэгчийн биед халдсан учир саатуулагдсан гэж цагдаагийн мэдэгдэлд дурджээ.
Энэ нь олимпийн наадмын хотхонд гарсан бэлгийн халдлагын хоёр дахь хэрэг юм байна.

Үүнээс хоёр хоногийн өмнө Мороккийн боксчин 22 настай Хассан Саада тамирчдын хотхоны хоёр үйлчлэгчийн биед халдсан шалтгаанаар бас баривчлагдсан. Түүнийг 15 хоногийн турш хорихоор болсон байна. Энэ хугацаанд түүнийг мөрдөн шалгаж, ямар шийтгэл ногдуулахаа тогтооно гэжээ. Мороккийн Саада байцаагдаж байгаагийн улмаас өөрийн тулааны ээлжин дээр автоматаар ялагдаад байна. Тэрбээр 81 кг жинд Туркийн Мехмет Уналтай өрсөлдөхөөр оноолт таараад байжээ.

Хуваалцах