Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

"Олимпийг дэмжих сан"-гийн нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Олимпийг дэмжих сан"-гийн нээлт боллоо
"Олимпийг дэмжих сан"-гийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-гийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Энэ хүрээнд олимпод оролцох баг тамирчдадаа дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах зорилготой "Цомын аян"-г 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.

Өнөөдөр Булган, Дорнод аймаг, Баянзүрх дүүрэг, Монголын банкуудын холбоо, төрөлжсөн сургалттай Спортын дунд сургуулиуд цомыг хүлээж авсан.

Тус сан "Рио 2016” олимпийг шууд дамжуулан үзүүлэх МҮОНРТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Арга хэмжээнд олимпийн аваргууд болон медальтнууд, Үндэсний шигшээ багийн тамирчид, Эрүүл мэнд, спортын яам, МҮОХ, Олимпийн академи, МҮОНРТ-ийн удирдлагууд оролцлоо.

Хуваалцах