Олимпийн аварга Э.Бадар-Ууганы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн тэрбээр өдгө МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Мэдээллийн алба

Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган 1985 оны зургадугаар сарын 3-нд буюу энэ өдөр Улаанбаатар хотод төржээ.
Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн тэрбээр өдгө МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог байсан. Тэрбээр өнөөдөр ээжийнхээ ажил дээр очиж хүндэтгэл үзүүлжээ.
Амжилтын товчоон
2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпийн алтан медаль авлаа.
2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
2007 оны Ази тивийн аварга
2007 оны улсын аварга
2006 оны Оюутны дэлхийн аварга
Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан.


















