Олимпийн аварга Х.Гацалов Оросын багийн ахлагч, тугчаар томилогджээ
Азербайжан улсын нийслэл Баку хотод зургаадугаар сарын 12-28-ны өдрүүдэд болох Европийн анхдугаар спортын наадамд 20 спортын төрлөөр 253 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.
Мэдээллийн алба

Оросын үндэсний олимпийн хороо, ОХУ-ын Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамнаас Чөлөөт бөхийн олимпийн аварга, Дэлхийн таван удаагийн, Европын гурван удаагийн аварга Х.Гацаловыг Европын анхдугаар наадамд оролцох тус улсын нэгдсэн багийн ахлагч, тугчаар томилжээ. Хойд хөршийн хувьд тус наадамд өндөр ач холбогдол өгч, 360 хүний бүрэлдэхүүнтэй тамирчдын багийг илгээсэн байна.
Х.Гацалов сэтгэгдлээ ярихдаа “Тамирчин бүр ийм өндөр итгэлийг хүлээхийг боддог байх. Анх удаа болж байгаа Европын спортын наадамд оролцох үндэсний хүчирхэг, том багуудын нэгнийх нь ахлагчаар томилогдсондоо би хязгааргүй баяртай байна. Чөлөөт бөхийн багийн өмнөөс бид итгэлийг чинь алдахгүй гэж хэлмээр байна" гэжээ.
Азербайжан улсын нийслэл Баку хотод зургаадугаар сарын 12-28-ны өдрүүдэд болох Европын анхдугаар спортын наадамд тамирчид спортын 20 төрлөөр 253 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.


















