Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн аварга Н.Түвшинбаяр хоёр давлаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын таван аварга, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байгаа бол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн аварга Н.Түвшинбаяр хоёр давлаа
Олимпийн аварга Н.Түвшинбаяр хоёр давлаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын таван аварга, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байгаа бол аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх барилдаж эхэлсэн.

Энэ мөчид Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Тус даваанд Дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын гарьд Б.Гантогтох, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар тус бүр хоёр даваад байна.

Олимпод медалийн чансаатай, наадамд босоо хийморьтой гэгдэх Булган нутгийн хүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ наадмаар ч одтой сайхан харагдаж байна.

Хуваалцах