Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн аварга Н.Түвшинбаярын эхнэр тав дахь хүүхдээ өлгийдлөө

Харин 2016 оны зургадугаар сарын 1-нд эхийн II одонгоо Төрийн ордонд очиж, гардсан юм. Мөн Н.Түвшинбаярын төрсөн өдөртэй давхцсан нь сонирхолтой тохиолдол болж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн аварга Н.Түвшинбаярын эхнэр тав дахь хүүхдээ өлгийдлөө
Олимпийн аварга Н.Түвшинбаярын эхнэр тав дахь хүүхдээ өлгийдлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаярын гэргий амаржин, тав дахь хүүхдээ өлгийдлөө.
Н.Түвшинбаярын эхнэрийг Б.Оюунбилэг гэдэг бөгөөд 2009 онд гэрлэж, гал голомтоо бадраасан билээ.
Харин 2016 оны зургадугаар сарын 1-нд эхийн II одонгоо Төрийн ордонд очиж, гардсан юм. Мөн Н.Түвшинбаярын төрсөн өдөртэй давхцсан нь сонирхолтой тохиолдол болж байв.
Түүнчлэн тэдний хөвгүүд болох Манлай, Мандах нар бөх барилддаг билээ. Тэд өнгөрсөн жилийн жиү жицүгийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Хуваалцах