Олимпийн аварга Рафаэль Силва мөнгөн медалт хүртлээ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 15 жүдоч барилдсанаас ОХУ-ын Ирина Заблудина түрүүлж, Нидерланд, Оросын бөх хүрэл медалийн эзэн болсон юм.
Мэдээллийн алба

Гүржийн нийслэл Тбилис хотноо болсон жүдо бөхийн "Тбилис-2017" гран при тэмцээнээс “Рио-2016” олимпийн наадамд аваргалсан Бразилын тамирчин Рафаэль Силва мөнгөн медалт хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 15 жүдоч барилдсанаас ОХУ-ын Ирина Заблудина түрүүлж, Нидерланд, Оросын бөх хүрэл медалийн эзэн болсон юм.
Рафаэль Силва шөвгийн наймд Ц.Хуланг, хагас шигшээд ОХУ-ын Наталиа Голомидоваг ялж, аваргын төлөө шалгаран үлдсэн. Түүнтэй шигшээ барилдаанд ОХУ-ын Ирина Заблубдина таарсан ч цэвэр ялагдсан юм.
Силва өнгөрсөн хоёрдугаар сард Францын нийслэл Парист болсон “Их дуулга” тэмцээнд оролцсон ч медальгүй буцаж байсан юм.
Монголчуудын эчнээ танил болсон Рафаэль Силва “Рио-2016” наадамд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяаг ялж, олимпийн аварга болж байсан билээ.


















