Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн аварга Сослан Рамонов дэвжээндээ дахин гарахад бэлэн болжээ

Оросын шилдэг бөхчүүдийн нэг тэрбээр тун удахгүй Кадыровын нэрэмжит тэмцээнд барилдах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн аварга Сослан Рамонов дэвжээндээ дахин гарахад бэлэн болжээ
Олимпийн аварга Сослан Рамонов дэвжээндээ дахин гарахад бэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн олимпийн аварга Сослан Рамоновын гэмтэл илаарширч, дэвжээндээ гарахад бэлэн болжээ.

Оросын шилдэг бөхчүүдийн нэг тэрбээр тун удахгүй Кадыровын нэрэмжит тэмцээнд барилдах гэнэ.

Түүний хувийн дасгалжуулагч Анатолий Маргиев хэлэхдээ "Кадыровын тэмцээнд ердөө гурван барилдаан хийх болов уу. Дараа нь Нефтеюганскийн тэмцээнд бүрэн бэлэн байдалд орчихно. Мөн Сослан Андиевийн нэрэмжит тэмцээн, "Аланы" тэмцээнд барилдахаар төлөвлөсөн. Мэс заслын дараах эмчилгээг сайн хийсний үр дүнд Рамонов хурдаа эргүүлэн олж, сорилын барилдаанд маш сайн оролцлоо" гэжээ.

Сослан Рамонов нь 2018 оны сүүлчээр нуруундаа мэс ажилбар хийлгэсэн билээ.

Хуваалцах