Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн аварга тодорсон уу

“Би бүх зүйлийг хийлээ гэж бодлоо. Би хөтөлбөрийн үнэлгээг 200-д хүргэлээ. Хүнд элементүүдийг хийсэн ч энэ бүгдийг амжилттай дуусгалаа.”

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн аварга тодорсон уу
Олимпийн аварга тодорсон уу. Зураг: МҮОНРТ

Уран гулгалтын 2014 оны Европын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-19-ний өдүүдэд Унгарын Будапешт хотноо болж өнгөрсөн. Европын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 15 настай Юлия Липницка 209,72 (69.97+139.75) үнэлгээ авсанаар алтан медаль хүртлээ. Тэмцээний дараа “Би бүх зүйлийг хийлээ гэж бодлоо. Би хөтөлбөрийн үнэлгээг 200-д хүргэлээ. Хүнд элементүүдийг хийсэн ч энэ бүгдийг амжилттай дуусгалаа” гэж тэмцээний аварга Липницка өгүүлжээ. Өдгөө 15 настай Юлиц Липницка дэлхийн аварга, Европын таван удаагийн аварга Италийн Каролина Костнер, Европын хоёр удаагийн дэд аварга Аделина Сотников нарыг ардаа орхиж, европын аварга болсон нь удахгүй болох Сочигийн олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аварга болно гэсэн найдварыг төрүүлээд байгаа бөгөөд мэргэжилтгүүд түүнийг ихээхэн амжилт гаргана хэмээн дүгнэжээ.

Хуваалцах