Олимпийн барилгуудын хамгийн сүүлчийнх нь долдугаар сард барьж дуусна
Бразилийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ жилийн олимпийн барилгууд хөрөнгө мөнгөний гачигдлаас үүдэж, цаг тухайдаа дуусахгүй байж магадгүй гэсэн юм. Тиймээс тэд үүнд хариулт өгөхөөр дээрх хурлыг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Бразилийн спортын сайдын албан тушаалыг саяхан хүлээж аваад буй Леонардо Пуччиани “Рио-2016” олимпийн бэлтгэл ажлын талаар хэвлэлийн бага хурал хийхдээ “Зуны олимпийн барилгуудыг цаг хугацаанд нь дуусгана” гэдгээ амлав.
Бразилийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ жилийн олимпийн барилгууд хөрөнгө мөнгөний гачигдлаас үүдэж, цаг тухайдаа дуусахгүй байж магадгүй гэсэн юм. Тиймээс тэд үүнд хариулт өгөхөөр дээрх хурлыг зохион байгуулсан байна.
Тэд ирэх долдугаар сард хамгийн сүүлчийн барилгыг барьж дуусгана гэдгээ мэдэгдэв.
Түүнчлэн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темер, олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах нарын хооронд ажил хэргийн таатай харилцаа үүссэн гэдгийг санууллаа.


















