Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнээс мөнгө, хүрэл медальтай ирлээ
Хорватын Загреб хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээн өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Хорватын Загреб хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд 55 орны эрэгтэй 256, эмэгтэй 117 нийт 433 жүдоч зодоглосон юм. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 73 кг-д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар мөнгө, 60 кг-д Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, +78 О.Жавзмаа нар шагналт VII байрт шалгарав. Багийн дүнгээр Унгар хоёр алт, нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Турк (2+1+1), Украин (2+1+0), Словени (2+0+1), Герман (1+3+3) зэрэг медалийн чанараар удааллаа. 24 орон ямар нэгэн медаль хүртсэнээс манай улс XIV байрт жагсчээ.


















