Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн эрхийн төлөө өнөөдөр хоёр тоглолт болно

Боксын олимпийн эрх олгох “Баку-2016” олон улсын тэмцээн Азербайжанд үргэлжилж байна. "Рио-2016"-гийн эрх олгох хамгийн сүүлчийн энэ тэмцээн 49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, олимпийн нийт 39 эрх олгоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн эрхийн төлөө өнөөдөр хоёр тоглолт болно
Олимпийн эрхийн төлөө өнөөдөр хоёр тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Боксын олимпийн эрх олгох “Баку-2016” олон улсын тэмцээн Азербайжанд үргэлжилж байна. "Рио-2016"-гийн эрх олгох хамгийн сүүлчийн энэ тэмцээн 49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, олимпийн нийт 39 эрх олгоно.

Дээрх тэмцээний эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцож буй.

Манай тамирчдаас шигшээ наймд шалгараад байгаа Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар өнөөдөр олимпийн эрхийн төлөө тоглоно.

Тодруулбал, 52 кг-д оюутны дэлхийн Универсиад наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энх-Амар Тайландын Онгжунтатай манай цагаар 18:45, 56 кг-д Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Э.Цэндбаатар Р.Донистой 19:30 цагаас тоглоно.

Хуваалцах