Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн галт бамбар дамжуулагч Иво Питангай таалал төгсчээ

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр нээлтийн дараа гэртээ очоод цус харвасан байна.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн галт бамбар дамжуулагч Иво Питангай таалал төгсчээ
Олимпийн галт бамбар дамжуулагч Иво Питангай таалал төгсчээ. Зураг: МҮОНРТ

Олимпийн бэлгэ тэмдэг болсон галт бамбарыг дамжуулах хүндэт үүрэг хүн болгонд оногдоод байдаггүй. Тэгвэл энэхүү хүндэтгэлийг хүлээсэн Бразилийн алдарт мэс засалч “Рио-2016” олимпийн нээлтийн ажиллагааны дараа таалал төгсчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр нээлтийн дараа гэртээ очоод цус харвасан байна.
Тэрбээр 90 насандаа эрүүл мэндийн байдлаас болж олимпийн бамбарыг тэргэнцэр дээр сууж дамжуулсан билээ. "Тэр Бразилчуудын төлөө ихийг бүтээсэн. Амьдралаа бусдын сайн сайхны төлөө зориулсан хүн. Бид түүнийг санах болно" гэж Бразилийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темер эмгэнэл илэрхийлжээ.

Хуваалцах