Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн гараа тэмцээн үргэлжилж байна

МУ-ын ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Бандийн нэрэмжит олимпийн гараа тэмцээн үргэлжилж байна. Олимпын гараа тэмцээн энэ жилээс эхлэн бага насны УАШТ нэрээр болж байна. Бага насны анхдугаар УАШТ-д Манай улсын өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүдээс гадна Казакстан, ОХУ-ын Буриад улсаас та

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн гараа тэмцээн  үргэлжилж байна
Олимпийн гараа тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

МУ-ын ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Бандийн нэрэмжит олимпийн гараа тэмцээн үргэлжилж байна.

Олимпын гараа тэмцээн энэ жилээс эхлэн бага насны УАШТ нэрээр болж байна. Бага насны анхдугаар УАШТ-д Манай улсын өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүдээс гадна Казакстан, ОХУ-ын Буриад улсаас тамирчид ирж оролцож байна. Тэмцээн 11-12, 13-14 насны ангиллаар охид хөвгүүдийн 22 жинд болж аваргуудаа тодруулах юм.

Тэмцээний хэсгийн тулаанууд энэ өдрүүдэд болж байна. Харин хагас шигшээ тоглолтууд бямба гарагт , Шигшээ тоглолтууд ням гарагт болсноор 31 дэх удаагийн олимпийн гараа тэмцээн өндөрлөх юм. Олимпийн аварга МУ-ын хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Дэлхийн аварга П.Сэрдамба болон МУГТ У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй монголын бүхий л шилдэг ширэн бээлийтнүүд энэ тэмцээнээс амжилтын гараагаа эхлүүлсэн байдаг юм.

Тэмцээний үеэр МУ-ын ардын багш Гавьяат дасгалжуулагч Д.Бандитай ярилцлаа.

Түлхүүр үг:Банди
Хуваалцах