Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн медальт Такүя Ота долоон шавьтайгаа манай улсад ирнэ

Наран улсын багийн дасгалжуулагчаар “Атланта-1996” олимпийн наадмын хүрэл медальт, “Хирошима-1994” Азийн наадмын дэд аварга Такүя Ота болон Южи Нагата нар ажиллах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн медальт Такүя Ота долоон шавьтайгаа манай улсад ирнэ
Олимпийн медальт Такүя Ота долоон шавьтайгаа манай улсад ирнэ. Зураг: МҮОНРТ

“Moнголиа Опен-2019” олон улсын тэмцээнд оролцох хоёр дахь орон мэдүүлэгээ ирүүлэв.

Ази тивийн төлөөлөл Японы эрэгтэй долоон тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт манай оронд ирэхээр болжээ.

Японы багийн бүрэлдэхүүнд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Такеши Ямагүчи (97 кг), “Нанжинь-2014” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Яжүро Ямасаки (74 кг), өнгөрсөн жилийн оюутны дэлхийн аварга Кей Йонезава (65 кг), залуучуудын Азийн аварга Риома Анраку (65 кг), өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Такүма Йошимүра (61 кг), Бүх Японы аваргын медальт Рио Йонезава (70 кг), Билл Фарреллийн ОУТ-ий дэд аварга Кен Кекүчи (61 кг) нар Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

Наран улсын багийн дасгалжуулагчаар “Атланта-1996” олимпийн наадмын хүрэл медальт, “Хирошима-1994” Азийн наадмын дэд аварга Такүя Ота болон Южи Нагата нар ажиллах юм.

Хуваалцах