Олимпийн наадмыг үзэгч та ямар сувгаас хүлээн авах вэ
“Рио-2016” олимпийн наадмын нээлт ирэх наймдугаар сарын 5-нд болно. Тус олимпид манай улс анх удаа хамгийн олон буюу 50 тамирчнаа илгээгээхээр болж, эхний ээлжийн баг тамирчдаа үдээд байгаа билээ.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын нээлт ирэх наймдугаар сарын 5-нд болно. Тус олимпид манай улс анх удаа хамгийн олон буюу 50 тамирчнаа илгээгээхээр болж, эхний ээлжийн баг тамирчдаа үдээд байгаа билээ. Хэдий чинээ олон тамирчин өрсөлдөнө тэр хэмжээгээр медалийн оосроос атгах тамирчин бий. Иймд энэ жилийн олимп маш их үзүүштэй болох нь дамжиггүй.
Энэ удаагийн олимпийн наадмыг МҮОНРТ бүрэн эрхтэйгээр орон даяар шууд дамжуулна. Иймд уншигч та телевизийнхээ ямар сувгаар Рио-гийн олимпийн торгон агшнуудыг цаг тухайд нь үзэхээ дараах өгөгдлөөс харна уу.





















