Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн нээлт 00:14 цагт эхэлнэ

Олимпийн нээлт “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд гурван цаг орчим үргэлжлэх ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн нээлт 00:14 цагт эхэлнэ
Олимпийн нээлт 00:14 цагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх II сарын 7-23-нд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн ХХII наадмын нээлтийн ажиллагааг 2014 оны хоёрдугаар сарын 7-ны 20:14 цагт эхлэхээр болжээ. Олимпийн наадам 2014 онд болж байгаа учраас ийнхүү онтой ижилсүүлсэн цагт нээхээр болсон байна. Энэ нь манай Улаанбаатарын цагаар бол хоёрдугаар сарын 8-ны 00:14 цагт эхэлнэ гэсэн үг юм. Олимпийн нээлт “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд гурван цаг орчим үргэлжлэх ажээ. Нээлт болон хаалтын ажиллагааны үзүүлбэрт ойролцоогоор 3000 уран бүтээлч, залуу тамирчид, хүүхдүүд оролцох бөгөөд 40000 орчим хүн үзнэ гэж тооцоолж байна.

Хуваалцах