Олимпийн шинэ аварга Шауне Миллер
"Рио-2016" олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн тэмцээнд нэгдүгээр үед 56 тамирчин өрсөлдсөн.
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн тэмцээнд нэгдүгээр үед 56 тамирчин өрсөлдсөн. Тэднээс хагас финалд 24 нь үлдсэн юм. Хагас шигшээд гурван хэсгийн 24 тамирчнаас финалд найман тамирчин үлдэж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Финалын уралдаанд олимп, дэлхийн аваргууд хоорондоо өрсөлдөж шилдгээ тодруулав. Барианд олимп, дэлхийн аварга Аллисон Феликс, Бахамын тамирчин дэлхийн аваргын мөнгөн медальт Шауне Миллер нар ойрхон орж ирсэн юм. Гэвч цагийн үзүүлэлтээр Шауне Миллер 49.44 секундээр нэгдүгээр байрт орж олимпийн алтан медаль хүртлээ. Харин Аллисон Феликс 49.51 цагийн үзүүлэлтээр хоёрдугаар байрт орж олимпийн мөнгөн медальтан болов. Гуравдугаар байрыг Ямайкийн тамирчин Шерика Жэксон эзэлсэн. Тэрбээр 49.85 цагийн үзүүлэлтээр хүрэл медалийн болзол хангалаа.


















