Олимпийн шинэ рекордыг АНУ-ын тамирчин тогтоолоо
Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн тэмцээний аварга тодорлоо. Алтан медалийг АНУ-ын тамирчин Райн Кроусер 22.52 м зайд шидсэнээр олимпийн наадмын шинэ рекордыг тогтоож байна.
Мэдээллийн алба

Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн тэмцээний аварга тодорлоо. Алтан медалийг АНУ-ын тамирчин Райн Кроусер 22.52 м зайд шидсэнээр олимпийн наадмын шинэ рекордыг тогтоож байна. Тэрбээр 2009 онд Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа олимпийн наадмын аварга болж чадлаа.
Мөнгөн медалийн эзнээр мөн АНУ-ын тамирчин Жое Ковакс 21.78 м зайд шидсэнээр тодорсон бол хүрэл медалийг Шинэ Зеландын тамирчин Томас Валш 21.36 метрийн амжилтаар хүртэж байна.


















