Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн статустай тэмцээнд МСҮТ-ийн төгсөгч М.Чибаяр оролцоно

Энэхүү тэмцээн нь олимпийн статустай учир маш нарийн, өндөр түвшний зохион байгуулалттай болдог даалгаврын 70 хувийг урьдчилж өгдөг аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн статустай тэмцээнд МСҮТ-ийн төгсөгч М.Чибаяр оролцоно
Олимпийн статустай тэмцээнд МСҮТ-ийн төгсөгч М.Чибаяр оролцоно. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Казань хотод болох “World skills Kazasn-2019” тэмцээнд Монгол Улсын баг тамирчид найман төрлөөр оролцохоор бэлтгэлдээ гарчээ.

Тус тэмцээнд хоол үйлдвэрлэлийн төрөлд Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн төгсөгч М.Чибаяр оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Энэхүү тэмцээн нь олимпийн статустай учир маш нарийн, өндөр түвшний зохион байгуулалттай болдог даалгаврын 70 хувийг урьдчилж өгдөг аж.

Өнөөдөр тус аймгийн Засаг дарга Л.Ганболд, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Ганболд нар М.Чибаярыг хүлээн авч уулзлаа.

Л.Ганболд “Сурч мэдсэн зүйлээ аймаг орон нутагтаа ирж түгээн дэлгэрүүлэх нь маш чухал” хэмээгээд тэмцээнд нь амжилт хүсч, нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Хуваалцах