Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн тамирчид батламжаа гардав

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон зуны XXXI наадмын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай нарт олимпийн медальтны энгэрийн тэмдэг болон батламжийг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин гардууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн тамирчид батламжаа гардав
Олимпийн тамирчид батламжаа гардав. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон зуны XXXI наадмын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай нарт олимпийн медальтны энгэрийн тэмдэг болон батламжийг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин гардууллаа.

Энэхүү энгэрийн тэмдэг нь тамирчныг олимпийн медальтан гэдгийг дэлхийн хэмжээнд гэрчлэх ажээ.

Мөн олимпийн наадмын усан сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Дөлгөөн, Б.Есүй, байт харвааны төрөлд оролцсон ОУХМ Ж.Гантөгс нарт зуны XXXI дахь наадамд оролцсоныг гэрчлэх батламж гардуулав.

Хуваалцах