Олимпийн таван цагираг ногоон өнгөөр гэрэлтэв
"Рио-2016" олимпийн нээлт тун өвөрмөц үргэлжилж байна. Дэлхийн хүн төрөлхтнийг эв нэгдэлтэй, эрүүл орчинд амьдруулах зорилгыг агуулсан гэж дүгнэж болохоор сайхан нээлт болж байна.
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн нээлт тун өвөрмөц үргэлжилж байна. Дэлхийн хүн төрөлхтнийг эв нэгдэлтэй, эрүүл орчинд амьдруулах зорилгыг агуулсан гэж дүгнэж болохоор сайхан нээлт болж байна. “Ногоон орчинг бүрдүүлье” гэсэн уриаг дэвшүүлсэн нээлтийн арга хэмжээний хамгийн сэтгэл догдлуулсан мөч бол олимпийн таван цагираг бүтээх агшин байлаа. Олимпийн таван цагираг түүхэндээ анх удаа тавуулаа ногоон өнгөтэй болов. Энэ нь эх дэлхийгээ хайрлан хамгаалж, эрүүл, эко орчинд амьдрах уриалгыг дэлхийн сая сая хүнд хүргэсэн явдал боллоо.
Эко олимпийн нээлтийг дэлхий дахинаа шимтэн үзэж, сайшаан магтсаар байна.


















