Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн тэмцээн болох далайгаас "супер бактер" илэрлээ

Судлаачид Олимпийн наадмын дарвуулт завь, виндсерфинг зэрэг тэмцээн уралдаан болох Бразилийн далайн эрэг хавийн усанд шинжилгээ явуултал “супер бактер” илэрсэн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн тэмцээн болох далайгаас "супер бактер" илэрлээ
Олимпийн тэмцээн болох далайгаас "супер бактер" илэрлээ. Зураг: МҮОНРТ

Ирэх 2016 онд Бразил улсын Рио-де-Жанейро зуны олимпийг зохион байгуулахаар товлоод байгаа. Судлаачид Олимпийн наадмын дарвуулт завь, виндсерфинг зэрэг тэмцээн уралдаан болох Бразилийн далайн эрэг хавийн усанд шинжилгээ явуултал “супер бактер” илэрсэн байна. Рио-де-Жанейрогийн Фламенго далайн эргийн уснаас илэрсэн "супер бактер" ньдархлаа муутай хүнд халдварлавал уушгины үрэвсэл, цус үжих зэрэг хам шинж өвчин үүсгэж, цаашилбал үхэлд хүргэдэг аж. Эмэнд тэсвэртэй “супер бактер” нь голдуу эмнэлгийн хог хаягдлаас илэрдэг байна.

Ийнхүү далайг ус бохирдолтой байгаа нь бараг 10 сая хүн амтай Рио-де-Жанейро хотын бохир усны сувгийн 70 орчим хувь нь Гуанабара булан руу цутгадгаас үүдэлтэй аж. Түүнчлэн Рио-де-Жанейро хотын Кариока голын дагуу хэд хэдэн газраас авсан дээжинд бактер илэрсэн байна. Кариока гол нь мөн л Гуанабара булан, Фламенго эрэг рүү цутгадаг.

Ийнхүү Бразил улс Олимпийн наадмыг зохион байгуулах тендерт оролцож эхэлсэн тэр үеэс эхлэн олон эсэргүүцэлтэй тулж байна. Бразилийн албаныхан Гуанабара булангийн бохидлыг 80 хүртэл бууруулахаа амласан ч өнгөрсөн зургадугаар сард Рио-де-Жанейро хотын дарга энэ "зорилго бүрэн биелэх боломжгүй"-г мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Бразилийн ард иргэд өнгөрсөн зун хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болон дундуур Олимпийн наадам зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах өртгийг эсэргүүцэн жагсаал хийсэн билээ. Бразиль улс хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг залгуулаад Олимпийн наадам зохион байгуулах болсон нь ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулжээ.

Хуваалцах